Slide background
Slide background
Slide background

Засаг захиргаа, нутаг дэвсгэр

өгийнуурОдоогийн Өвөрхангай аймаг, Хар Хорин сумаас хойшхи Архангай аймгийн       Өгий нуур сумын Өгийн хоолой хүртэлх 70 шахам км үргэлжлэх Хөгшин Орхон, Орхон голын завсар орших цэлгэр уудам хөндийн Эртний Монгол нутагт тогтножбайсан улс гүрний түүх соёлыг хадгалж, хойч үедээ үлдээсэн өвөрмөц онцлогтой нутаг бөлгөө. Ширээт цагаан нуурт монголын анхдугаар Богд Занабазар гэгээнийг 1639 онд шарын шашны тэргүүнд өргөмжилснөөр үүссэн Улаанбаатар хотын 360 гаруй жилийн түүхийн нэгээхэн хэсэг 1640-1654 онд Улаан худагт 1722-1723 онд Тамирын улаан хошуунд байсны ул мөр бүхий буурал хөндийд Өгий нуур сум 1952 онд байгуулагдахдаа Хотонт сумын 3,4,5-р баг, Батцэнгэл сумын 1,12-р баг, Өлзийт сумын 5,6,7-р баг, Лүн сумын 1-р баг бүрдсэн 8-р баг, 751 өрх, ардын аж ахуйтан 2311 хүн амтай, 62 мянга орчим малтайгаар БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн 1953 оны 66 зарилгаар байгуулагджээ. 2008 оны эцэст хүн амын тооллогоор 3041 хүн амтай, 836 өрх айлтай болсон байна.

Өгий нуур сумын уугуул иргэдээс төр түшилцэж улс эх орныхоо хөгжил цэцэглэлтэнд жинтэй хувь нэмэр оруулсан алдар нэртэй хүн цөөнгүй. Өгий нуур сум нь өндөр сарьдаг уул, өтгөн ой модгүй ч Уйгар, Түрэгийн соёл иргэншлийг эрдэнэт хөрсөндөө хадгалж энэ үеийн хүн тандаа өвлүүлэн өгсөн, Орхон, Тамирын бэлчирийн хөндий дүүрсэн сэрүүн тунгалага агаар, Өгий нуурын мяралзан туялзах долгио хүмүүн ардаа ачлан жаргаасан баян хангай юм. Өгий нуур сум хойт талаараа Бага Дүүхээ, Орхон Тамирын бэлчрээс урагшаа Хотонт уулын ар, Дойтын Цагаан нуур баруун нь Тэмээн хүзүүний хөтөл, зүүн хязгаар нь Өгийн цагаан хөтөл, Хөөвөр хүртэлх 1,7 мян.ам км, нутагтай аймгийн төвөөс 100 км, Улаанбаатар хотоос 368 км-т оршдог.

Архангай аймгийн Өгий нуур сумын нутагт байдаг “Улаан хадаг” Өгий нуур сумаас урагш 12 км-т Хөгшин Орхоноос зүүн тийш 10 км-т толгодорхог хээр тал нутагт далайн түвшнөөс дээш 1300 орчим метр өндөрт хойт өргөрөгийн 470 градус зүүн уртрагийн 102 градус-47-ын солбилцолд Хорчигийн шинэ хийдийн дэргэд багана босгожээ. Хутагтын өргөө энд 1640-1954 онд суурьшиж байжээ. Өгий нуур сум нь Тоглох, Дойт, Өгий, Орхон, Зэгстэй гэсэн багуудтай, засаг дарга нар, хүний эмч нар богино долгионы холбоогоор хангагдан ажилладаг юм.