Slide background
Slide background
Slide background

ӨГИЙНУУР СУМАНД НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛЛОО.

23172773_866313086869923_6548319686909431875_n

Өгийнуур сумын ЗДТГ, улсын бүртгэл, нийгмийн даатгал, хөдөлмөр халамж үйлчилгээ, татварын байгууллагын үйл ажиллагааг сурталчлах, иргэдийнхээ санал бодлыг сонсох, иргэн бүрт хүрч үйлчлэх зорилгоор “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн арга хэмжээг 10-р сарын 30-ны өдөр зохион байгуулжээ. Энэ өдөр иргэдээс гарсан саналыг газар дээр нь шийдвэрлэх зорилгоор Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасгийн мэргэжилтнүүд суманд ажиллаж газар болон үл хөдлөхийн гэрчилгээг 37 иргэнд гаргаж өгч нээлттэй үйлчилгээ үзүүлсэн байна.