Slide background
Slide background
Slide background

Өгийнуур сумын 45 хүүхэд иргэний андгай өргөж үнэмлэхээ гардан авчээ.

23795927_874311972736701_2032569542202807258_n

Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархалын өдрийг тохиолдуулан иргэний Андгай өргөх ёслолыг 2 дахь жилдээ уламжлал болгон зохион явуулжээ. Энэ арга хэмжээнд тус сумын 16 насанд хүрсэн 45 хүүхэд иргэний андгай өргөж, иргэний үнэмлэхээ авлаа. Монгол улсын иргэний Андгай өргөх ёслолыг залуу үеийнхэнд эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх , эх орныхоо өмнө хүлээх хариуцлагаа ухамсарлан чин шудрагаар амьдрах, төр улсаа эрхэмлэн дээдлэх, түүх соёл-өв уламжлалаараа бахархах үзлийг төлөвшүүлэх зорилгоор зохион явуулдаг. Мөн 16 насанд хүрч иргэний үнэмлэхээ гардан авч буй хүүхдүүдэд иргэний үнэмлэхний ач холбогдол, иргэний үнэмлэхийг хэрхэн ашиглах, иргэний бүртгэлийн тухай хуулийн талаар сумын Улсын бүртгэгч сургалт мэдээлэл хийж хүүхдүүдийн дунд АХА тэмцээнийг зохион явуулсан байна.