Slide background
Slide background
Slide background

АРХАНГАЙ АЙМГИЙН ӨГИЙНУУР СУМАНД НЭГ ТЭР БУМ ГАРУЙ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙЖЭЭ

24059115_876788375822394_4538657841914908164_nАрхангай аймгийн Өгийнуур сум БНСУ-ын хөрөнгө орууллалттай Ногоон Ази төрийн бус байгууллагатай хамтран ажиллах саналыг 2013 онд тавьж 2014 оны 12-р сарын 26-ны өдөр Сумын Засаг дарга Л.Алтангэрэл, Ногоон Ази ТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга И Шин Чол нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурснаар 2015 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн “Өгийнуурын иргэдийн төгөл” байгуулах ойжуулалтын төсөл хэрэгжиж эхэлсэн.

Уг төсөл нь 30 хүнийг ажлын байраар хангаж, Бэлчээр талбай услалтын 3, хүн амын ундны усны 1 худаг, ундны ус зөөвөрлөх зориулалтын 1 машин нийлүүлж, ундны усны аюулгүй байдлын орчныг бүрэн хангажээ. Мөн сумын Эрүүл мэндийн төвийн гадна чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж, Ерөнхий боловсролын сургуульд иж бүрэн 2 комьпюер, Соёлын төвийн шал, дээврийн засвар, хүүхдийн цэцэрлэгийн цонх, шалыг бүрэн солих ажлыг 137.454.328 мянган төгрөгөөр санхүүжүүлж засварлав.

Төслийн хүрээнд Өгийнуур сумын иргэд, хүүхэд хөгжих таатай орчинг бүрдүүлж нийт 1 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Тухайлбал, найман ханатай сургалтын гэр, дэд станц барьж байгуулсан ба 2015-2017 онуудад Цөлжилтийн эсрэг ойжуулалтын ажилд 50 га газрыг хашиж элсний нүүдлээс хамгаалах зорилгоор улиас 22500 ширхэг, хайлаас 14000 ширхэг, чацаргана 36000 ширхэг нийт 72500 ширхэг мод тарьж ногоон төгөл бий болгожээ. Мөн 6х20 хэмжээтэй 6 ширхэг хүлэмж байгуулж өргөст хэмх, тарвас, улаан лооль, чинжүү, цагаан манжин, салатны навч зэргийг тариалж 150 орчим төрлийн нарийн ногоо хураан авч сумын иргэдийн хэрэгцээг хангаж байна.