ЗАСАГ ЗАХИРГАА, ХҮН АМ
Хүн ам, өрхийн тоо:
Үзүүлэлт | Эрэгтэй | Эмэгтэй | Нийт |
Хүн амын тоо | 1648 | 1588 | 3236 |
Өрхийн тоо | 989 |
Малын бүтэц:
Сумын хэмжээнд нийт 325304 толгой малтайгаас, тэмээ 758, 15757 адуу, 15200 үхэр, 192810 хонь, 100779 ямаа байна.
Инженерийн дэд бүтэц:
Зам тээвэр: Сумын газар нутаг дээгүүр Мянганы замын босоо тэнхлэгийн улсын чанартай 9.5 км авто зам дайран өнгөрдөг. Багууд хоорондоо шороон замаар холбогддог.
Цахилгаан хангамж: Сум нь төвийн эрчим хүчний системд холбогдсон бөгөөд 110/35/10квт-ийн 1, 10/04квт-ийн 4 станцуудтай.
Усан хангамж. Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн 1 гүний худагтай. Хөдөөгийн 4 багт бэлчээрийн усан хангамжийг сайжруулах зорилгоор 85 инженерийн хийцтэй гүний худаг ажиллаж байна.
Дулаан хангамж. Сумын төвд 2022 оноос нэгдсэн халаалтын шугамд холбогдсон.
Сумын алсын хараа: Дэлхийд нэртэй үзэсгэлэнт Өгий нуурынхаа байгалийн тэнцвэрт байдлыг хадгалан, аялал жуулчлал, бизнес үйлдвэрлэл хөгжсөн, эрчимжсэн хөдөө аж ахуйтай биеэ даасан эдийн засагтай, ард иргэдийнхээ амьдрах таатай орчныг бүрдүүлж, нийгмийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэсэн бүсийн загвар сум болно.
Үнэт зүйлс:
- Ард иргэд
- Газар нутаг
- Таван хошуу мал