A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл / Мэдээ, мэдээлэл / ХАБЭХ зөвлөлөөс сарын аяны тайланг хэлэлцүүлэв.

ХАБЭХ зөвлөлөөс сарын аяны тайланг хэлэлцүүлэв.

Сумын ХАБЭА-н зөвлөл нь 9 хүний бүрэлдэхүүнтэй засаг даргын захирамжаар байгуулагдаж ажлын төлөвлөгөө гарган ажиллалаа.
Энэ хүрээнд байгууллагуудын ХАБЭА-н зөвлөл, ҮОХХМШӨ-нийг судлан бүртгэх комисс болон ажилтан нарын 25 хүнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар сургалт зохион байгуулсан.
“Эрүүл аюулгүй ирээдүйн хөдөлмөрийн төлөө” уриан дор ХАБЭА-н сарын аяныг 4 сарын 1-нээс сарын хугацаатай зохион байгуулахаар төлөвлөгөө гарган ажилласан.
“Алхалт- Аэробик” дасгал хөдөлгөөнийг Эрүүл мэндийн төвийн санаачилгаар Соёлын төв хамтран зохион байгуулж төрийн байгууллагуудын ажилтан албан хаагч иргэд идэвхтэй оролцож байна.
Аймгийн ХАБЭА-н зөвлөлөөс ажлын хэсэг ирж ХАБЭА талаар сургалт зохион байгуулж байгууллагуудын ХАБЭА-н зөвлөл, ҮОХХМШӨ-нийг судлан бүртгэх комисс болон ажилтан нарыг хамрууллаа.
Сарын аяныг нээлтийг зохион байгуулж албан байгууллагуудын ажилчид тусгай хувцас, хамгаалах хэрэгсэлтэй оролцож байгууллагууд ажлын байран дээрээ хийдэг дасгал хөдөлгөөнийг үзүүлэх тоглолт хэлбэрээр танилцуулж ирцийг сайн хангаж оролцсон.
2019-04-30-ний өдөр албан байгууллага, ААН, иргэдийн дунд “Хөдөлгөөн эрүүл мэнд” сэдэвт гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулж 6 баг оролцож 1-3 байр эзлүүллээ.
Цаашид байгууллага, ААН-ийн ХАБЭА-н тухай хууль болон холбогдох хууль тогтоомж, шийдвэрүүдийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана.
Өндөр эрсдэлтэй эрчим хүчний дэд станц, аялал жуулчлалын баазуудын аюулгүй ажиллагааг хэрхэн хангасан талаарх үйл ажиллагааг мэргэжлийн байгууллагуудтай хамтран танилцах, зөвлөгөө зөвлөмж өгч ажиллана.
Уралдааны болзлыг дүгнэж шалгарсан байгууллагыг шагнаж урамшуулаа,
Болзолт уралдаанд ЭМТ-ийн хамт олон тэргүүн
байр эзэллээ. Мөн гар бөмбөгийн тэмцээний шагналыг гардууллаа.
1-р байранд ЗДТГ-ын 2-р баг
2-р байранд Ерөнхий боловсролын сургуулийн баг
3-р байранд ЗДТГ-ын 1-р баг орлоо

Image may contain: 1 person, standing and indoor

Image may contain: 6 people, people standing and indoor

Image may contain: 8 people, people standing and indoor

Image may contain: 1 person, sitting and indoor

Image may contain: one or more people, people playing sports, basketball court and indoor

 

тухай master