A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл / Мэдээ, мэдээлэл / Бүх нийтийн хог цэвэрлэгээг амжилттай зохион байгуулав.

Бүх нийтийн хог цэвэрлэгээг амжилттай зохион байгуулав.

Байгаль хамгаалах сарын аяны хүрээнд Сумын Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн а/28 тоот захирамжийн дагуу бүх нийтийн хог цэвэрлэгээний ажлыг 2019 оны 04-р сарын 25,26-ний өдрүүдэд ЗДТГ Өгийн мандал ХЗХ-тай хамтран зохион байгуулсан бөгөөд ХЗХоршооноос хог тээвэрлэх ажилд 80л түлш буюу 190,400 төгрөг, ЗДТГ-с 80 л түлш буюу 190,400 төгрөгний санхүүжилтйиг тус тус зарцуулсан.
Захирамжийн дагуу 04-р сарын 25, 26-ний өдрүүдэд сумын төвийг 8 хороололд хувиарлан хороолол тус бүрийг хариуцсан ахлагчдыг төрийн албан хаагчдаас томилон ажиллуулж сумын төвийн өрх бүрийг хамруулан Өндөр дов, Зэгст нуур, Зүүн намаг, Орхон гол дагуу Бургаснаас Ярганы тохой хүртэл, “Иргэдийн төгөл” ойжуулалтын талбайн хашаа, гудамж хороолол, ойр орчноо цэвэрлэж, нийтдээ 55 тонн хатуу хог хаягдлыг нэгдсэн хогийн цэгт төвлөрүүлж, Төвлөрсөн хогийн цэгийн ойр очинд ил задгай хаясан 100 гаруй тонн хатуу хог хаягдлыг түүж, ачиж цэвэрлэсэн. Мөн энэ үеэр эзэнгүй золбин 22 нохой устгасан.
Уг цэвэрлэгээний ажилд давхардсан тоогоор 21 ачааны авто машин, 315 иргэн албан хаагчид, 7-12 ангийн 175 сурагч ажиллаа.

Image may contain: one or more people, people standing, sky, cloud, outdoor, nature and water

Image may contain: one or more people, people standing, sky, outdoor and nature

Image may contain: one or more people, sky, beach, outdoor and natureImage may contain: one or more people, sky, cloud, ocean, outdoor, nature and waterImage may contain: one or more people, people standing, beach, sky, outdoor and natureImage may contain: one or more people, people standing, sky, outdoor and nature

 

тухай master