A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл / Мэдээ, мэдээлэл / Эко жорлонгийн шийдлүүд сургалт

Эко жорлонгийн шийдлүүд сургалт

ЗДТГ, БОГ, ОЧСГазрын захиргаанаас Өгий нуур орчимд Эко гэр буудлын үйлчилгээ явуулдаг айл өрхүүдэд ШУТИС-ийн багш доктор, профессор, Ус судлалын хүрээлэнгийн захирал Д.Басандоржийг урьж ” ТУРШИЛТ СУДАЛГААНЫ ҮР ДҮНД ТУЛГУУРЛАСАН ЭКО ЖОРЛОНГИЙН ШИЙДЭЛҮҮД” сургалтыг 2019.05.18-ний өдөр зохион байгууллаа.
Сургалтанд суусан иргэдийн хувьд Эко болон Хуурай жорлонгийн тухай олон шийдлүүдийн талаар мэдээлэлтэй болсон бөгөөд үнийн хувьд ч олон хувилбартай, өөрсдийн орчинд тохирсон шүршүүрийн тухай ч мэдэж авсан.Цаашид сум сууринд гэр хороололд амьдардаг бидэнд ч тохиромжтой санагдсан.
Нутгийн иргэд байгаль орчиндоо ээлтэй, хөрсний бохирдлоос сэргийлсэн, бусддаа үлгэр дуурайлал болж, соёлтой үйлчилгээг эрхэмлэн, хойч үедээ Өгий нуур аа энэ байгаагаар нь үлдээх сэтгэл өвөрлөн цаг заваа гарган идэвхтэй оролцлоо.

Image may contain: 4 people, people sitting and indoor

Image may contain: 8 people, people sitting and indoor

 

 

тухай master