Өгийнуур сумын баяр наадам 2019 оны 07-р сарын 7-8 ний өдрүүдэд сайхан болж өндөрлөлөө. Энэ жилийн сумын наадам нь аймаг сумын Аварга малчид, Дойт зам ХХК-ны захирал Д.Отгон баатар нар баяр наадмын зардал дээр нэмж морь бөхийн бай шагналыг ивээн тэтгэж байгаагаар онцлогтой боллоо.
6 насны морьдын бай шагналыг Аймгийн Аварга малчид ивээн тэтгэлээ.
Азарга насны Морыг А.Амгаланбаатар-/Дойт баг/, Их насны Морыг Д.Хатанбаатар-/Өгий баг/, Соёолон насны Морыг /Дойт зам ХХК-ний захирал Д.Отгонбаатар/, Хязаалан насны Морыг С.Агарь-/Тоглох баг/, Шүдлэн насны Морыг Д.Батхуяг-/Орхон баг/, Даага насны Морыг Х.Өгийдалай-/Дойт баг/
Бөхийн бай шагналыг сумын Аварга малчид ивээн тэтгэлээ.
Б.Цэдэндамба /Тоглох баг/, С.Норовсамбуу /Тоглох баг/, Л.Эрдэнэбаяр /Тоглох баг/, Х.Батэрдэнэ /Өгий баг/, Л.Дашдэлэг /Өгий баг/, Г.Батдорж /Орхон баг/, М.Самбалхүндэв /Зэгстэй баг/, Д.Балдорж /Дойт баг/, Б.Батгэрэл /Дойт баг/ нар ивээн тэтгэлээ. Эдгээр малчиддаа сум орон нутгийнхаа иргэдийн өмнөөс баярласан талархсанаа илэрхийлье. Түрүү бөхийн шагналд Даага, шигшээ 32 бөхийн түрүүлсэн бөхөд халзан цагаан хонь, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа. Энэ үеэр Дойт багийн уяач Б.Батхуяг сумын алдарт уяач цол тэмдэгээр шагнагдлаа.