A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл / Мэдээ, мэдээлэл / СУМЫН ЗАСАГ ДАРГА, ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА НАРЫН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН БОЛОВ

СУМЫН ЗАСАГ ДАРГА, ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА НАРЫН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН БОЛОВ

Сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарын нэгдсэн зөвлөгөөн болж байна.

Аймгийн ИТХ-ын ажлын алба, ЗДТГ хамтран сумдын удирдлагуудад цаг үеийн мэдээлэл өгч, анхаарах ажлууд дээр зөвлөмж хүргэлээ.

Мөн Татварын хэлтэс татварын бодлого хэрэгжилт, ГХБХБГ газрын цахим систем, ХХААГ хөдөө аж ахуйн салбарын анхаарах асуудлууд, Төрийн Аудитын газар аудитын мэдээлэлийг хүргэлээ.

Зөвлөгөөнд аймгийн ОБГ-ын дарга Д.Эрдэнэбаатар, ЭМГ-ын дарга Р.Гандиймаа нар ковид-19 цар тахлын нөхцөл байдлыг танилцуулж, аймгийн Засаг дарга М.Батжаргал сумдыг штабаа идэвхижүүлж, шуурхай ажиллахыг сануулж байлаа.

Ковидоос шалтгаалан сумдын удирдлагууд сүүлийн жил гаруй хугацаанд зөвлөгөөнд танхимаар оролцож нэгдсэн мэдээлэл аваагүй байна. Энэ удаагийн зөвлөгөөнөөс 2022 оны 1 сарын 1-ээс хэрэгжих зарим хуулийн шинэчлэл, Төрийн албаны хууль тогтоомж, төсвийн зарцуулалтын журмуудын талаарх ойлголтыг оролцогчдод өгч байна.

тухай master