A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл / Мэдээ, мэдээлэл / МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛОВ

МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛОВ

Энэ сарын 09-нд тус суманд малчдын зөвлөгөөн боллоо. Малчдын санал хүсэлтийг сонсох, хөдөө аж ахуйн чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа аймгийн бодлого, шийдвэр, хэрэгжилтийн талаар мэдээлэл өгөх зорилгоор “Малчдын зөвлөгөөн”-ийг зохион байгуулжээ.
Зөвлөгөөнд 5 багийн 200-аад малчин оролцож, санал бодлоо илэрхийлэн мал маллах арвин туршлагаасаа хуваалцсан байна. Бэлчээр ашиглалтыг сайжруулах, цөлжилтийг бууруулах, малаа чанаржуулах, эрүүлжүүлэх, малын хулгайгаас хамгаалах чиглэлээр олон хүний санал нэгджээ.
Зөвлөгөөний үеэр Аймаг, сумын аварга малчид, мянгат малчдад шагнал гардуулжээ.
‘Аймгийн Аварга малчин’
Тоглох багийн малчин Б.Цэдэндамба
Өгий багийн малчин Д.Алтангэрэл
Орхон багийн малчин Б.Найманжин
Дойт багийн малчин Б.Батгэрэл
Зэгстэй багийн малчин М.Самбалхүндэв нар шагналаа гардан авлаа
Сумын аварга малчинаар:
Тоглох багийн малчин Л.Баясгалан, З.Цолмонбаатар, Дойт багийн малчин Д.Золзаяа, Г.Доржсүрэн, Р.Даваажав, Өгий багийн малчин Б.Мягмар, П.Балжинням, Орхон багийн малчин Б.Намхайдагва, Ж.Зоригтбаатар, Д.Бадамочир, зэгстэй багийн малчин Б.Энхбаатар.
Мал сүргээ өсгөн үржүүлж Мянгат малчны болзол хангасан малчин Х.Батмөнх, Б.Нямдэлгэр, Т.Машбат, Д.Дашдондог, Л.Батэрдэнэ, Ч.Олдох Б.Баярмагнай Д.Нэргүй нарт шагналыг нь гардуулжээ.
Зөвлөгөөнд аймгийн ИТХ-ын төлөөлөгч, аймгийн Засаг даргын орлогч дарга П.Батэрдэнэ, ХХАА-н газрын дарга П.Гомбодорж, Аймгийн мал эмнэлгийн газрын лабораторийн эрхлэгч Г.Мөнгөнхөлөг, Сумын ИТХ-ын дарга А.Баянмөнх, сумын Засаг дарга Ш.Үүрцайх, ЗДТГ-ын дарга Д.Түвшинбаатар нар оролцлоо.

тухай master