A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл / Мэдээ, мэдээлэл / “ДУСЛААР НЬ ХЭМНЭЕ, ДУУСАХААС НЬ ӨМНӨ ХАМГААЛЪЯ” СУРГАЛТАД СУРАГЧДЫГ ХАМРУУЛАВ

“ДУСЛААР НЬ ХЭМНЭЕ, ДУУСАХААС НЬ ӨМНӨ ХАМГААЛЪЯ” СУРГАЛТАД СУРАГЧДЫГ ХАМРУУЛАВ

Дэлхийн усны өдрийг тохиолдуулан Амьдралын эх булаг болсон Усаа хайрлах, ариг гамтай зүй зохистой хэрэглэх, ирээдүйд зөв хандлагыг төлөвшүүлэх, Монгол орны усны нөөц, Үл харагдах усыг таниулах зорилгоор “Дуслаар нь хэмнэе, Дуусахаас нь өмнө хамгаалъя” сэдэвт сургалт, мөн Монгол орны ойн сангийн тухай сургалтуудад сумын ахлах ангийн сурагчдыг хамруулав.
Энэ жилийн хувьд усны өдрийг “Газрын доорх ус-Үл харагдах усыг таниулъя” уриан дор дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлж байгаа юм.
Сургалтыг ОЧГСГЗахиргааны мэргэжилтэн Ч.Эрдэнэтуяа, Ж.Дэмид нар Өгийнуур сумын ЗДТГ, ЕБС-тай хамтран зохион байгуулжээ.
Жил бүрийн энэ өдрөөр сурагчдын дунд усны талаарх мэдлэг мэдээлэл олгох сургалт, эссэ бичлэгийн уралдаан, АХА тэмцээнүүдийг уламжлал болгон зохион байгуулж иржээ. Энэ үеэр АХА тэмцээнийг явуулсан байна.

тухай master