A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл / Мэдээ, мэдээлэл / 1100 ГА ТАЛБАЙД ОГОТНО УСТГАЛЫГ ХИЙЛЭЭ.

1100 ГА ТАЛБАЙД ОГОТНО УСТГАЛЫГ ХИЙЛЭЭ.

2022 оны 04 дүгээр сарын 7-10-нд Өгийнуур суманд бэлчээрийн хортон мэрэгч амьтантай тэмцэх буюу үлийн цагаан оготно устгах ажлыг хийжээ. Таван багийн 1100 га талбайд микро биологийн аргаар хордуулсан будаа цацах энэ ажилд ОНХС-гаас 12,0 сая төгрөгийг зарцуулсан байна.
Тус сум нь бэлчээрийн 158884 га талбайтай бөгөөд үлийн цагаан оготно нийт бэлчээрийн талбайн 60 хувь буюу 95300 га талбайд тархалттай байгаа юм. 2021 онд 5600 га талбайд устгал хийгдсэн ч нийт тархалттай газруудад устгал хийх төсөв мөнгө хүрэлцээгүй учир дахин ихсэх хандлагатай байгаа талаар албаны хүмүүс мэдээллээ.
Уг ажлын хүрээнд сумын Засаг даргын захирамж гарч, ЗДТГ-ын 19 албан хаагчийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг байгуулжээ.

тухай master