A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл / Мэдээ, мэдээлэл / БҮХ НИЙТИЙН ХОГ ЦЭВЭРЛЭГЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

БҮХ НИЙТИЙН ХОГ ЦЭВЭРЛЭГЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

2022.05.13ны өдөр сумын засаг даргын захирамжаар бүх нийтийн хог цэвэрлэгээний ажлыг зохион байгууллаа. Уг ажлын хүрээнд хогийн цэгийн түүвэр хог хаягдлыг цэвэрлэх, нэгдсэн хогийн цэгийн даланг цэвэрлэж шатах хог хаягдлыг шатаах , хогийн цэгрүү орох гарах замыг чөлөөлж цэвэрлэх ажилд нийт 85 төрийн албан хаагч, Ногоон ази ТББ, Өгийн мандал ХЗХ, Дэлгүүр, дугуй засвар, иргэдийн төлөөлөл 36 иргэн, 5 тээврийн хэрэгсэл ажиллаж 150тн хог хаягдлыг нэгдсэн хогийн цэгт төвлөрүүлэн булах ажлыг хийлээ.
Мөн Орхон голын эрэг дагуух болон суваг шуудууны хог цэвэрлэх ажилд Ерөнхий боловсролын сургуулийн 6-12 дугаар ангийн 11 бүлгийн 250 орчим сурагч, 11 багш оролцож нийт 2.5км газрын 8 орчим тн хог хаягдлыг нэгдсэн хогийн цэгт төвлөрүүлсэн байна.
Гудамж хороолол , нийтийн эзэмшлийн 100 га орчим талбайд бүх нийтийн хог цэвэрлэгээ хийгдлээ.
Бүх нийтийн хог цэвэрлэгээний ажилд “Өгийн мандал ” хадгаламж зээлийн хоршоо 100.000 төгрөгийн дэмжлэг үзүүлж хамтран ажилласан байна.
Байгаль эхээ цэвэрлэх нөр их ажилд гар бие оролцсон төрийн албан хаагчид, иргэд, ААН болон Ерөнхий боловсролын сургуулийн сурагч нартаа талархал илэрхийлье.

тухай master