A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл / Мэдээ, мэдээлэл (хуудас 3)

Мэдээ, мэдээлэл

“Айл өрх бүрийг моджуулъя” аянд идэвхитэй оролцоё

2019 оны 04 дүгээр сарын 29-ноос 05 дугаар сарын 13 өдөр хүртэл “АЙЛ ӨРХ БҮРИЙГ МОДЖУУЛАХ” мод тарих аян зохион байгуулахаар боллоо. Өрх бүр хүссэн тоогоороо суулгац үнэ төлбөргүй авч хашаандаа тарьж, сумаараа ногоон байгууламжыг бүтээцгээе!!!. НЭГ МОД ТАРИВАЛ ЭНЭ НАСНЫ БУЯН ХОЁР МОД ТАРИВАЛ ХОЙД НАСНЫ БУЯН.  

Дэлгэрэнгүй »

Хүүхдийн цэцэрлэгийн хүүхдүүд бүжгийн тэмцээнд амжилттай оролцлоо.

МУСТА бүжиг дэглээч Л.Сүхбатын нэрэмжит “Бүжгиин цомирлог” аймгийн анхдугаар уралдаан 2 төрлөөр зохиогдож 19 цэцэрлэгийн авъаслаг хүүхдүүдийн дунд өрсөлдөөнтэй болж өндөрлөлөө. Уг тэмцээнд Өгийнуур сумын хүүхдийн цэцэрлэгийн бяцхан авъяастнууд хамтлаг бүжгийн төрөлд 3-р байр хүрэл медаль, гоцлол бүжгийн төрөлд Рэгдэндагвын Анударь 2-р байр эзэлж мөнгөн медаль хүртэж бахдам сайхан амжилт …

Дэлгэрэнгүй »

ХАБЭХ зөвлөлөөс сарын аяны тайланг хэлэлцүүлэв.

Сумын ХАБЭА-н зөвлөл нь 9 хүний бүрэлдэхүүнтэй засаг даргын захирамжаар байгуулагдаж ажлын төлөвлөгөө гарган ажиллалаа. Энэ хүрээнд байгууллагуудын ХАБЭА-н зөвлөл, ҮОХХМШӨ-нийг судлан бүртгэх комисс болон ажилтан нарын 25 хүнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар сургалт зохион байгуулсан. “Эрүүл аюулгүй ирээдүйн хөдөлмөрийн төлөө” уриан дор ХАБЭА-н сарын аяныг 4 сарын …

Дэлгэрэнгүй »

Гар зургийн уралдааны удирдамж

“ТАТВАР ХӨГЖЛИЙН ҮНДЭС” СЭДЭВТ ГАР ЗУРАГ, ЗОХИОН БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ БОЛЗОЛ. Татварын ерөнхий газраас 2019 оны Татвар төлөгчдийн өдрүүдийг угтан ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын дунд “Татвар хөгжлийн үндэс” сэдэвт гар зураг, зохион бичлэгийн уралдааныг зарлаж байна. Бүтээлийг 2019 оны 04 дүгээр сарын 22-наас 05 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл Сумын ЗДТГ-ын …

Дэлгэрэнгүй »

Бүх нийтийн хог цэвэрлэгээнд уриалж байна.

Бүх нийтийн хог цэвэрлэгээний ажлыг 4-р сарын 25, 26-ны өдрүүдэд ЗДТГ, “Өгийн Мандал ” ХЗХ хамтран зохион байгуулж байна. Иргэд Та бүхнийг идэвхитэй оролцохыг урьж байна.

Дэлгэрэнгүй »

МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛОВ

2019.04.18-ний өдөр Малчдын зөвлөгөөн зохион байгуулж 5 багийн 200 гаруй малчид оролцлоо. Уг зөвлөгөөнийг Өгийнуур сумын ЗДТГ, хоршоод, Чи-та төсөл, Монгол Ви.и.Ти Нет ТББ, хамтран зохион байгуулж, зөвлөгөөнөөр малчдын орлогыг нэмэгдүүлэх боломжууд ба МАА-н түүхий эдийн чанарыг сайжруулах, хоршоо хэрхэн зөв механизмаар ажиллаж гишүүддээ үйлчлэх, сум орон нутгийн тогтвортой хөгжилд …

Дэлгэрэнгүй »

Авто тээврийн улсын үзлэг болов.

Энэ сарын 20, 21-ний өдрүүдэд Өгийнуур суманд Авто тээвэр өөрөө явагч хэрэгслийн үзлэг оношилгоо, бүртгэл явагдлаа. Үзлэгээр 336 тээврийн хэрэгсэл үзлэг оношилгоонд хамрагдаж тээврийн хэрэгслийн албан татвар, торгуулийн орлогыг төсөвт төвлөрүүллээ.

Дэлгэрэнгүй »

“ӨГИЙ НЭГДЭЛ-2019” СПОРТЫН ТЭМЦЭЭН УРАЛДААН БОЛОВ

“Өгийнуурын түүчээ ТББ”-ас “Өгий нэгдэл-2019” шатар, гар бөмбөгийн тэмцээнийг Өгийнуур сумын үе үеийн төгсөгчдийн дунд зохион явууллаа. Гар бөмбөгийн тэмцээнийг 2010 оноос өмнөх төгсөгчдийн дунд, 2010 оноос хойших төгсөгчдийн дунд эрэгтэй эмэгтэй тус тус баг бүрдүүлэн нийт 20 гаруй баг тамирчид өрсөлдлөө. Өгий нэгдэл анхдугаар тэмцээний шатрын төрөлд: Эрэгтэй 1-р …

Дэлгэрэнгүй »

Хөдөлмөрийн чадвар алдалтын хурал 5-р сарын 2-3 нд Өгийнуур суманд болно.

Нийгмийн халамж, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авдаг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох комиссын хурал 2019.05.02-03-нд Өгийнуур суманд явагдах тул 4, 5, 6, 7-р саруудад хугацаагаа сунгуулах иргэд хамрагдана уу. Лавлах утас: Х.Х.Х.М-94114228, Н.Д.Б-94113889

Дэлгэрэнгүй »