A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site

Мэдээ мэдээлэл

БҮХ НИЙТИЙН ХОГ ЦЭВЭРЛЭГЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

2022.05.13ны өдөр сумын засаг даргын захирамжаар бүх нийтийн хог цэвэрлэгээний ажлыг зохион байгууллаа. Уг ажлын хүрээнд хогийн цэгийн түүвэр хог хаягдлыг цэвэрлэх, нэгдсэн хогийн цэгийн даланг цэвэрлэж шатах хог хаягдлыг шатаах , хогийн цэгрүү орох гарах замыг чөлөөлж цэвэрлэх ажилд нийт 85 төрийн албан хаагч, Ногоон ази ТББ, Өгийн мандал …

Дэлгэрэнгүй »

“ХҮҮХДИЙН ХҮМҮҮЖИЛД СОЁЛ УРЛАГ НӨЛӨӨЛӨХ НЬ” СУРГАЛТЫГ зохион байгуулав.

“Соён гэгээрүүлэх аян”-ы хүрээнд 2022 оны 04-р сарын 26-29-ны өдрүүдэд “ХҮҮХДИЙН ХҮМҮҮЖИЛД-СОЁЛ УРЛАГ НӨЛӨӨЛӨХ НЬ” сэдэвт 5 удаагийн сургалтыг сумын сумын Соёлын төвийн хамт олон санаачлан зохион байгууллаа. Сургалтанд Ерөнхий боловсролын сургуулийн 2-12-р ангийн 416 сурагч сурагч, 11 багш хамрагдсан байна.

Дэлгэрэнгүй »

1100 ГА ТАЛБАЙД ОГОТНО УСТГАЛЫГ ХИЙЛЭЭ.

2022 оны 04 дүгээр сарын 7-10-нд Өгийнуур суманд бэлчээрийн хортон мэрэгч амьтантай тэмцэх буюу үлийн цагаан оготно устгах ажлыг хийжээ. Таван багийн 1100 га талбайд микро биологийн аргаар хордуулсан будаа цацах энэ ажилд ОНХС-гаас 12,0 сая төгрөгийг зарцуулсан байна. Тус сум нь бэлчээрийн 158884 га талбайтай бөгөөд үлийн цагаан оготно …

Дэлгэрэнгүй »

“ДУСЛААР НЬ ХЭМНЭЕ, ДУУСАХААС НЬ ӨМНӨ ХАМГААЛЪЯ” СУРГАЛТАД СУРАГЧДЫГ ХАМРУУЛАВ

Дэлхийн усны өдрийг тохиолдуулан Амьдралын эх булаг болсон Усаа хайрлах, ариг гамтай зүй зохистой хэрэглэх, ирээдүйд зөв хандлагыг төлөвшүүлэх, Монгол орны усны нөөц, Үл харагдах усыг таниулах зорилгоор “Дуслаар нь хэмнэе, Дуусахаас нь өмнө хамгаалъя” сэдэвт сургалт, мөн Монгол орны ойн сангийн тухай сургалтуудад сумын ахлах ангийн сурагчдыг хамруулав. Энэ …

Дэлгэрэнгүй »

МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛОВ

Энэ сарын 09-нд тус суманд малчдын зөвлөгөөн боллоо. Малчдын санал хүсэлтийг сонсох, хөдөө аж ахуйн чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа аймгийн бодлого, шийдвэр, хэрэгжилтийн талаар мэдээлэл өгөх зорилгоор “Малчдын зөвлөгөөн”-ийг зохион байгуулжээ. Зөвлөгөөнд 5 багийн 200-аад малчин оролцож, санал бодлоо илэрхийлэн мал маллах арвин туршлагаасаа хуваалцсан байна. Бэлчээр ашиглалтыг сайжруулах, цөлжилтийг …

Дэлгэрэнгүй »

СУМДЫН ЗАСАГ ДАРГА НАРТАЙ ХАРИУЦЛАГЫН ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

СУМДЫН ЗАСАГ ДАРГА НАРТАЙ ХАРИУЦЛАГЫН ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА Архангай аймаг 2030 он хүртэл 20 сая мод тарьж ургуулах, арчлан хамгаалах, ойн зурвас бий болгох ажлын хүрээнд аймгийн Засаг дарга Мишкагийн Батжаргал 19 сумын Засаг дарга нартай хариуцлагын гэрээ байгууллаа. 2030 он хүртэл аймгийн 19 сум 15 сая модыг тарьж, цаашид арчлан …

Дэлгэрэнгүй »

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит дөрөвдүгээр хуралдаан болов.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит дөрөвдүгээр хуралдаан 100 хувийн ирцтэйгээр хуралдаж дараах 11 асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Үүнд: 1.Аймгийн ИТХ, тэргүүлэгчдээс 2021 онд зохион байгуулсан ажлын тайлан 2.Бичил худалдаа, ажил үйлчилгээ эрхлэгч хувь хүний сард төлөх орлогын албан татварын хэмжээг тогтоох тухай 3.Аймгийн 2021 оны төсөвт зохицуулалт хийх тухай 4.Аймгийн Засаг …

Дэлгэрэнгүй »

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТАД 64 ИРГЭН ТЭНЦЖЭЭ

Архангай аймагт Төрийн албаны ерөнхий шалгалт өгөхөөр нийт 243 иргэн бүртгүүлсэн. 2021 оны 11 дүгээр сарын 15,16-ны өдрүүдэд улс орон даяар зохион байгуулсан Төрийн албаны ерөнхий шалгалтад 243 иргэнээс 203 иргэн шалгалтад орж 64 иргэн тэнцжээ. ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТАД ТЭНЦСЭН ИРГЭДДЭЭ БАЯР ХҮРГЭЕ.

Дэлгэрэнгүй »

Үлийн цагаан оготнотой тэмцэх ажил хийгдэв

Тус сумаас Архангай аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газарт сумын бэлчээрийн талбайн 80 хувь болох 127107,54 га талбайд үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг зохион байгуулах, түүнтэй холбогдон гарах зардлын асуудлыг хамтад нь шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт явуулсны үр дүнд 8,0 га талбайд 11520000 төгрөгийг улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлж Архангай …

Дэлгэрэнгүй »

Иргэдийн төгөл ойжуулалтын талбайн нээлт болов

Цөлжилт, шар шороон шуургыг багасгах зорилгоор Иргэдийн төгөл ойжуулалтын талбайд Солонгосын Хүрээлэн буй орчны үйлдвэрлэл технологийн хүрээлэнгээс 75 мянган мод үржүүлэх, 30 мянган ширхэг чацаргана 3 жилийн хугацаатай тарьж ургуулах төсөл хэрэгжүүлэхээр болж 25 иргэнийг ажлын байраар хангаад байна. Солонгос улсын рареrless буюу е- баримтын цаасны хэрэглээг багасгах, хэмнэлтийн үр …

Дэлгэрэнгүй »

Гэр бүлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлцгээе

1994 онд НҮБ-ын Ерөнхий асамблейгээс жил бүрийн 5 дугаар сарын 15-ны өдрийг Гэр бүлийн өдөр болгон шийдвэрлэснээс хойш Монгол улс 16 дахь жилдээ тэмдэглэж байна. Гэр бүлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлснээр гэр бүлийн тогтвортой бат бөх байх гэр бүлдээ цаг гаргах, гэр бүлийн харилцааны халуун дулаан уур амьсгал сайжрах, эцэг эхийн …

Дэлгэрэнгүй »

Бүх нийтийн хог цэвэрлэгээг амжилттай зохион байгуулав.

Байгаль хамгаалах сарын аяны хүрээнд Сумын Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн а/28 тоот захирамжийн дагуу бүх нийтийн хог цэвэрлэгээний ажлыг 2019 оны 04-р сарын 25,26-ний өдрүүдэд ЗДТГ Өгийн мандал ХЗХ-тай хамтран зохион байгуулсан бөгөөд ХЗХоршооноос хог тээвэрлэх ажилд 80л түлш буюу 190,400 төгрөг, ЗДТГ-с 80 л …

Дэлгэрэнгүй »

“Айл өрх бүрийг моджуулъя” аянд идэвхитэй оролцоё

2019 оны 04 дүгээр сарын 29-ноос 05 дугаар сарын 13 өдөр хүртэл “АЙЛ ӨРХ БҮРИЙГ МОДЖУУЛАХ” мод тарих аян зохион байгуулахаар боллоо. Өрх бүр хүссэн тоогоороо суулгац үнэ төлбөргүй авч хашаандаа тарьж, сумаараа ногоон байгууламжыг бүтээцгээе!!!. НЭГ МОД ТАРИВАЛ ЭНЭ НАСНЫ БУЯН ХОЁР МОД ТАРИВАЛ ХОЙД НАСНЫ БУЯН.  

Дэлгэрэнгүй »