ТАНИЛЦУУЛГА

Архангай аймгийн Өгийнуур сум нь 1952 онд Батцэнгэл, Өлзийт, Хотонт, Лүн сумдаас 8 баг, 751 өрх ардын аж ахуйтан 2311 хүн нэгдэж 62000 орчим малтай БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1952 оны 66-р зарлигаар байгуулагдсан. Орхон, Өгий, Дойт, Тоглох, Зэгстэй  гэсэн  5 багтай.

Газар зүйн байршил:

 Архангай аймгийн зүйн өмнөд хэсэгт:

  • Улаанбаатар хотоос 368  км,
  • Аймгийн төвөөс 100 км зайд байрладаг.

Архангай аймгийн Хашаат, Хотонт, Төвшрүүлэх, Батцэнгэл, Өлзийт, Булган аймгийн Могод, Гурванбулаг зэрэг сумуудтай хиллэдэг.

Байгаль, газарзүйн онцлог:

Далайн түвшнээс дээш 1300-1665 м өргөгдсөн. Физик газарзүйн хувьд Хангай нурууны  захын уулсын мужид, геоморфологийн хувьд Орхон-Сэлэнгийн бэсрэг уулсын  мужид багтдаг. Газар хөдлөлтийн эрчим 6-9  балл.

Сумын нутаг дэвсгэр нь дов, гүвээ толгод бүхий тал хээр буюу мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.

Цаг уурын нөхцөл:

Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.

  • 1 дүгээр сарын дундаж температур -24  °С
  • 7 дугаар сарын дундаж температур +24.3 °С
  • жилийн дундаж салхины хурд 6-8 м/с
  • жилийн хур тунадасны нийлбэр 300-400 мм

Газар нутаг:

Нийт газар нутгийн хэмжээ 168648 га.

ЗориулалтХэмжээ /га/Нийт талбайд эзлэх хувь
Хөдөө аж ахуйн газар164637.497.6
Ойн сан бүхий газар 
Усан сан бүхий газар35682.1
Тусгай хэрэгцээний газар10.001
Тосгон, суурины газар101.10.06
Дэд бүтцийн газар           340.51.1

You may also like...